AI чат дотроос төлбөр төлөх боломж

Үйлчилгээний шинэ түвшин
Сэтгэл зүйн чөлөөт ярилцлагын үйлчилгээ үзүүлдэг “Ярилцах чөлөө” төв цаг захиалгын системээ шинэчилж, хэрэглэгчид AI чат дотроосоо шууд төлбөр төлөх боломжтой боллоо. Хэрэглэгч зөвхөн AI чатаар харилцан, чат интерфэйс дотроосоо үйлчилгээний цаг сонгон баталгаажуулж, QPay-гаар төлбөрөө хормын дотор төлж чадна.

Энэхүү бүрэн чат суурьтай цаг захиалга, төлбөр тооцооны систем нь LLM буюу Том хэлний загвар дээр суурилсан онцлох AI agent шийдэл болж буй энэхүү шийдэл нь интернет худалдааны салбарын цоо шинэ чиг хандлагыг зааж байж ч болох билээ.


Технологийн шийдэл – Webfluss AI интеграц
Шинэ систем нь Webfluss платформын AI чатбот болон төлбөрийн интеграцын шийдлийг ашиглан хөгжүүлэгджээ. Үйл явц нь дараах байдлаар явагдана:

  • AI чатботтой шууд харилцах – Хэрэглэгч AI туслахтай ярилцаж, үйлчилгээний төрөл, цагийн боломжийг шалгана.

  • Цаг захиалга хийх – Сонгосон цагаа чат дотроосоо баталгаажуулна.

  • Төлбөр төлөх – QPay-гийн төлбөрийн линк чатаар автоматаар илгээгдэж, төлбөр төлмөгц захиалга баталгаажина.

  • Тохиргооны баталгаажуулалт – Хэрэглэгч и-мэйл болон чатаар захиалгын баталгаажуулалтын мэдээлэл авна.


Бизнесийн шийдэл талаас нь – Бусад салбаруудад хэрэгжүүлэх боломж
Энэ шинэчлэл нь зөвхөн сэтгэл зүйн үйлчилгээ гэлтгүй, цагийн захиалга, урьдчилсан төлбөр шаарддаг бүх төрлийн бизнесүүдэд хэрэгжүүлэх боломжтой:

  • Эмчийн үзлэг – AI чат дотроос үзлэгийн цаг захиалж, төлбөрөө төлөх.

  • Сургалт, семинар – Хичээлийн бүртгэл болон төлбөрийг шууд чатботоор хийх.

  • Спорт, фитнесс клуб – Бэлтгэлийн цаг, дасгалжуулагч сонгож, төлбөрөө баталгаажуулах.


Дүгнэлт
“Ярилцах чөлөө” төвийн шинэ AI чатбот төлбөрийн систем нь хэрэглэгчийн туршлагыг хялбарчилж, үйлчилгээ авах хурдыг эрс нэмэгдүүлж байна. Webfluss-ийн AI интеграц ашигласнаар ийм шийдлийг богино хугацаанд, олон төрлийн бизнесүүдэд нэвтрүүлэх бүрэн боломжтой.