Terms of Service
GoyBiz Think Tank-ийн бүх үйлчилгээ нь харилцагчийн хэрэгцээ, төслийн зорилгод нийцүүлэн, хоёр талын зөвшилцөл дээр үндэслэн хэрэгждэг. Манай үйлчилгээний нөхцөл нь ил тод, ойлгомжтой, хамтын ажиллагааны үр дүнг хамгаалах зарчимтай.
Бидний үйлчилгээний үндсэн нөхцөл нь:
5 сая ба түүнээс доош үнийн дүнтэй ажил, үйлчилгээг үндсэн Үйлчилгээний нөхцөл-д тулгуурлан, GoyBiz Think Tank-ийн нийтлэг журам, стандартын дагуу ажил гүйцэтгэнэ.
5 саяас дээш төгрөгийн үнийн дүнтэй ажил үйлчилгээнд гэрээ байгуулж Үйлчилгээний цар хүрээ, хугацаа, төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой заана.
Нууцлалын баталгаа – Хамтын ажиллагааны явцад солилцсон мэдээлэл, өгөгдлийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
Ажлын хүрээний тодорхой байдал – Үүрэг, хариуцлага, ажлын хүлээлтийг урьдчилан тохиролцоно.
Төлбөрийн нөхцөл – Урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийн хувийг төслийн үе шаттай уялдуулан төлнө.
Өөрчлөлтийн удирдлага – Төслийн явцад нэмэлт өөрчлөлт, өргөтгөл хийх бол харилцан тохиролцсон нөхцөлөөр хэрэгжүүлнэ.
Зохиогчийн эрх ба өмчлөл – Хөгжүүлсэн бүтээгдэхүүн, шийдлийн өмчлөл гэрээнд тусгагдсан заалтаар тогтоогдоно.
Эдгээр нөхцөл нь харилцагчид болон бидний хоорондын итгэлцлийг хадгалж, төслийг үр дүнтэй, тасралтгүй хэрэгжүүлэх үндэс болдог.