Өрөөгөө өөрчлөх AI: AInterior.mn

Биеэ засаад гэрээ зас! Энэ үг өргөн утга агуулгатай. Өнөөдөр харин өөр нэгэн утгаар нь уриа дуудлага хийсэн AI шийдэл Монголчуудын хэрэглээнд бэлэн боллоо. Гэрээ засах амархан боллоо. Та Ainterior.mn сайтад өрөөнийхөө зургийг дарж оруулаад, өөрийн хүссэн хэв маягаа сонгоод, интерьер дизайны уулга алдам хувилбаруудыг минутын дотор үүсгэж чадна.

Үнэхээр гэрээ засах сэдэл, урам зориг бий болно. Хүссэн орчноо цогцлоох боломж бидний гэрт, бидний өрөөнд л бий. Өрөөгөө, гэрээ, оффисоо өөрийнхөөрөө тохижуулах гайхалтай боломжийг бидний хөгжүүлсэн Ainterior.mn (Эй интерьер) сайт танд санал болгож байна.

Multi-modal AI хөгжлийн чиг хандлагатай хөл нийлэн бид энэхүү шийдлийг хөгжүүллээ. Цаашлаад, барилга үл хөдлөхийн салбарт төдийгүй, тавилга, гэр ахуйн эдлэл хэрэгсэл гээд олон салбарын зураг дүрслэл боловсруулалттай холбоотой AI шийдлүүдийг бид бүтээх боломжтой юм.